7-р сургуулийн 480 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р сургуулийн барилгыг өргөтгөж, одоо байгаа сургуулийн гадна тохижилт, ерөнхий амрах талбай, тоглоомын талбай, явган зам талбайг төлөвлөв.
7-р сургуулийн 480 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга нь тэнхлэгээрээ 66,6х45м хэмжээтэй, 3 давхар Т хэлбэтрэй, төмөр бетон каркас хийцтэй, МАК блокон дүүргэгч ханатай, гоёлын металл фасадтай байхаар төлөвлөв.
Уг барилга нь 1-р гол орц бүхий 1 гарц, хонгилоос шууд гадагш гарах 5 гарцтай, спорт заалнаас гарах 1 гарцтай, хоолны танхимаас гарах 1 гарцтай ба эмчийн өрөөг тусгаарлах өрөөний хамт төлөвлөн, тусгаарлах өрөөнөөс шууд гарах боломжтойгоор шийдлээ.
1-р давхарт хичээллэх анги танхимууд, завсарлах талбай, өлгүүр, багш нарын өрөө, эмч нарын өрөө, тусгаарлах өрөө, ариун цэврийн өрөөнүүд, гал тогоо аж ахуйн хэсэг, хооллох танхим болон техникийн өрөөнүүд төлөвлөв.
2-р давхарт хичээллэх анги танхимууд, завсарлах талбай, өлгүүр, багш нарын өрөө, эрхлэгч, бичиг хэргийн өрөө, спорт заал, дасгалжуулагчийн өрөө, душ, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөнүүд төлөвлөв.
3-р давхарт хичээллэх анги танхимууд, завсарлах талбай, багш нарын өрөө, захирал, санхүү, нарийн бичгийн өрөө, номын сан уншлагын танхим, ариун цэврийн өрөөнүүдийг холбогдох норм дүрэм, батлагдсан загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөв.
Захиалагч:
Нийслэлийн Засаг даргын тамгын газарБайршил:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгТалбай:
4536 м2Date:
2 сар 28, 2026