Орон сууц үйлчилгээний “Spring town” хотхон
Ерөнхий
Орон зайн төлөвлөлтийн хувьд А блок нь хэвтээ байрлалтай, Б блок нь босоо байрлалтай ба нарны тусгалыг бодолцож 2 барилга бие биенээ хааж байхааргүй байхаар бодолцож төлөвлөсөн болно. Уг цогцолборын барилга нь гадна 50 машины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар төлөвлөгдсөн. 1-3 давхартаа үйлчилгээний хэсгүүд, 4-16 давхартаа орон сууц байхаар төлөвлөсөн болно. Нэгдсэн гаражийн системтэй ба 60 авто зогсоолтой.
Архитектур төлөвлөлт
Уг төлөвлөлтйин хамгийн гол консепци нь “city within city” буюу өөрөөр хэлбэл оршин суугчид нь уг цогцолбороос гарахгйүгээр өөрт хэрэгцээтэй амьдралын тав тухыг бүрэн авч байхад оршино. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлж болох нэмэлт үйлчилгээний хэсгүүдийг төлөвлөж өгсөн нь өнөө үеийн цаг зав муутай иргэдэд нэг цэгийн үйлчилгээг авч байхыг бодолцсон болно. Уг цогцолбор нь 4 үндсэн орцтой. Урд орц хэсэг нь зөвхөн үйлчилгээний зориулалттай Баруун орц хэсэг нь үйчилгээний туслах орц хэсэг Зүүн тал нь оффисын хэсэг рүү орох бол Хойд талаасаа зөвхөн орон сууцны хэсэгрүү орохоор төлөвлөсөн. А блок болон Б блокийн үндсэн орц хэсэг нь нэгдсэн вестибюльтай байх ба үйлчилгээний хэсэг рүү тусгай амралтын заалаар дамжиж орох болно.
Орон сууцны төлөвлөлтийн онцлог
УБ хотод баригдаж буй орон сууцны барилгууд нь тухайн айлын тав тухыг бүрэн тусгаагүй байдаг. Тиймээс уг барилгын гол онцлог нь айлын хамгийн гол хэрэгцээнүүдийг бүрэн хангасан архитектурын шийдлийг гаргаж өгөхөд оршино. Түүнчлэн террас төлөвлөлттэй “Кондо” стилийн төлөвлөлттэй барилга байхаар төлөвлөсөн болно. А блок нь стандарт төлөвлөлттэй бөгөөд Б блок нь тансаг зэрэглэлийн төлөвлөлтэй байна.

