Өмнөговь аймаг, Даланзадгад сум Дундсайхан багийн нийтийн эзэмшлийн талбайн тохижилт.





Тус газрын авто машины орц одоо байгаа чулуун замаар орох ба 2 чигийн урсгалтай байна. Нийт 25ш авто машины зогсоолтой ба авто зам талбай нь асфальт бетон байхаар төлөвлөсөн. Явган хүний зам талбайг 600х300х30мм-н боржин чулуу хавтан, 200х100х50мм-н өнгөт хавтангаар зургийн дагуу хийж гүйцэтгэнэ. Тус талбайд худалдааны зориулалттай задгай павилион төлөвлөсөн ба 30х3 харьцаатай 3м өндөртэй металл хийцлэлтэй болно.